Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний жагсаалт

Коллектор бодисууд

1.

Калийн амил ксантат (Potassium amyl xanthate — PAX))- зэс, хар тугалга, цайр зэрэг сульфидийн эрдсийг хүчтэй хөвүүлэн баяжуулахад ашиглагддаг үндсэн коллектор.

2.

Натрийн изобутил ксантат (SIBX)- зэс, хар тугалга, цайр зэрэг сульфидын эрдсийг хүчтэй хөвүүлэн баяжуулагч тул флотацийн үндсэн коллектор болгон ашиглагддаг.

3.

Изопропил этил тиокарбамат (IPETC)- пиритийг баяжмалын чанарыг өндөр байлгах зорилгоор ашиглагддаг.

4.

TAF-7 (натрийн диалкил дитиофосфат) — Зэс, хар тугалга, цайр, молибдений сульфидийн эрдсийг сонгомлоор хөвүүлэхэд ашиглагддаг бөгөөд пирит, пирротин зэрэг хэрэгцээгүй эрдсийг ялгаруулдаггүйгээрээ баяжмалын чанарыг эрс сайжруулдаг.

5.

IBA — Зэс, хар тугалга, цайрын сульфидийн эрдсэд сонгомлоор наалдах чадвартай бөгөөд пиритийг ялгаруулдаггүйгээрээ баяжмалын чанарыг тогтвортой өндөр түвшинд байлгадаг.

6.

SSM- Зэс, хар тугалга, цайрын сульфидийн эрдсэд сонгомлоор наалдах чадвартай бөгөөд пиритийн хөвөлтийг дарангуйлснаар баяжмалын чанарыг эрс сайжруулдаг.

7.

AFI-4G-10k- зэс, хар тугалга, цайрын сульфидийн эрдсэд сонгомлоор наалдах чадвартай бөгөөд пиритийн хөвөлтийг дарангуйлснаар баяжмалын чанарыг эрс сайжруулдаг.

8.

TAF-72h- Зэс, хар тугалга, цайрын сульфидийн эрдсэд сонгомлоор наалдах чадвартай бөгөөд пиритийн хөвөлтийг дарангуйлснаар баяжмалын өндөр чанарыг хангадаг..

9.

NBA Дибутилдиотиофосфат-пиритийн хөвөлтийг дарангуйлах чадвартай бөгөөд үүгээрээ баяжмалын чанарыг эрс сайжруулдаг.

Хөөсрүүлэгч урвалж

1.

DP-4 (алкил сульфоны кальцийн хольц)- Хөөсийг тогтвортой, жижиг ширхэгтэй байлгаснаар эрдсийг хөвүүлэх процессийн үр ашгийг нэмэгдүүлдэг.

2.

M-TF 421 Хөвүүлэн баяжуулалтын урвалж- тогтвортой, жигд хөөс үүсгэснээр эрдсийг хөвүүлэх процессийн үр ашгийг хангадаг.

3.

MTF-321- Тогтвортой, жигд хөөс үүсгэснээр эрдсийг хөвүүлэх процессийн үр ашгийг хангадаг.

4.

Метил изобутил карбинол (MIBC)- Хөвүүлэн баяжуулалтын процесст тогтвортой, жигд хөөс бүрдүүлж эрдсийн ялгаралтыг сайжруулдаг.

PH тохируулагч

1.

Натрийн карбонат (Sodium carbonate)- Орчныг шүлтлэг байлгаснаар зэс, молибден зэрэг эрдсийн хөвөлтийг тогтворжуулж урвалжын үйлчлэх үр ашгийг нэмэгдүүлдэг.

2.

Натрийн гидроксид- Флотацийн орчны PH-ийг зохицуулснаар урвалжуудын үйлчлэлийг тогтворжуулж эрдсийн хөвөлтийн үр ашгийг нэмэгдүүлдэг.

Зэврэлтээс хамгаалах бодис

1.

1,3-диэтил тиомочевин (1,3-Diethyl thiourea)- Тоног төхөөрөмж, хоолой, сав суурингийн ган гадаргуу дээр хамгаалах давхарга үүсгэн исэлдэлт, элэгдлийг багасгахад ашиглагддаг.

Дарагч бодис

1.

Натрийн метабисульфит- Исэлдэлтийг дарангуйлж хэрэгцээгүй эрдсийн хөвөлтийг хязгаарласнаар зэс, алт зэрэг зорилтот эрдсийн ялгарлын цэвэршилтийг хангадаг..

2.

Натрийн гидросульфид- Зэсийн хөвөлтийг дарангуйлснаар молибденийг цэвэр байдлаар ялгаруулдаг.

Идэвхжүүлэгч бодис

1.

Зэсийн (II) сульфат- Эрдсийн гадаргууг идэвхжүүлж коллекторын наалдах чадварыг нэмэгдүүлснээр цайрын хөвөлтийн үр ашгийг нэмэгдүүлдэг.

2.

Төмрийн (III) сульфат- Тоосонцор болон шаварлаг хэсгүүдийг бөөгнөрүүлж тунадасжуулснаар усны цэвэрлэх процессийн үр ашгийг нэмэгдүүлдэг.

Туслах бодис

1.

Изопропил спирт (IPA)- Үлдэгдэггүй хурдан ууршдаг онцлогоороо PLC, датчик, камер зэрэг нарийн электрон тоног төхөөрөмжийг аюулгүй, үр ашигтайгаар цэвэрлэхэд өргөн ашигладаг.