Хими Консалтинг ХХК нь 2018 оноос хойш Монголын уул уурхайн салбарт химийн бодисын аюулгүй ажиллагааны сургалт зөвлөгөөний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. 2025 оноос уул уурхай, баяжуулалт, аж үйлдвэрийн салбарт зориулсан химийн бодис, урвалж болон олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг дэлхийн нэр хүндтэй үйлдвэрлэгчдээс нийлүүлж, салбарын мэргэжлийн туршлага, тасралтгүй үйл ажиллагааг хослуулан харилцагчдын урт хугацааны түншлэлийг эрхэмлэн ажиллаж байна.
Бид зөвхөн ханган нийлүүлэгчийн хувиар бус, үйлдвэрлэлийн процессын онцлогт нийцсэн шийдлийг санал болгодог.
Мэргэжлийн баг хамт олны мэдлэг туршлагад тулгуурлан урвалж, бүтээгдэхүүний оновчтой хэрэглээний талаар зөвлөмж өгч, аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллээр ханган ажилладаг.
Бид улсын нэр хүндтэй их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн процессийн судалгааг явуулж харилцагчдын үйлдвэрлэлийн үр ашиг, тогтвортой ажиллагаа болон зардлыг бууруулах бодит үнэ цэнийг бүтээхэд чиглэнэ.
“Бид уул уурхайн үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор чанартай бүтээгдэхүүн, найдвартай түншлэлээр үнэ цэнийг бүтээнэ.”
Монголын уул уурхайн хөгжилд чанартай, найдвартай бүтээгдэхүүн, инновацын шийдлээр хувь нэмэр оруулан, салбарын тэргүүлэх нийлүүлэгч байна.
Хими Консалтинг ХХК нь Qualitet , Shandong Benxin Chemical ,Twenty 5 зэрэг олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаатай бөгөөд, зам, барилга уул уурхайн салбарт ашиглагддаг нэмэлт бүтээгдэхүүн, материал, уул уурхайн реагентуудыг дотоодын зах зээлд ханган нийлүүлж байна.